MIĘDZYNARODOWY
PRZEWÓZ TOWARÓW

Шилжүүлэн ачих станц

Бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөхдөө бид Польш, Беларусийн хилийн гарцууд дээр байрладаг ачаа зөөвөрлөхөд зориулагдсан төмөр замын буудлуудыг ашигладаг. Уг буудлуудад бараа бүтээгдэхүүнийг өргөн төмөр замын вагонууд руу ачааны машинуудаас зөөвөрлөн ачдаг. Бид өөрсдийн төмөр замын буудлуудад тээвэрлэлт болон хил гаальтай холбоотой бүрэн үйлчилгээ үзүүлдэг.

 
Тээвэрлэлт нь дараах байдлаар явагддаг: бид машинуудаа ачаа ачих газар аваачсаны дараагаар дурын ачааг өөрсдийн төмөр замын буудал руу зөөж аваачдаг. Тэндээ өргөн төмөр замын вагонуудыг аваачих ба бараа бүтээгдэхүүнийг машинаас мэргэжлийн ажилчдын хяналтан дор тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр вагон руу зөөж ачдаг. Бид бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад аливаа гэмтэлд өртөхгүй байхуйц байдлаар хамгаалж баглаж бэхэлдэг. Ингэснийхээ дараагаар бид вагоныг лацдаж битүүлэн товлосон газар руу нь явуулдаг. Бид энэ бүх үйлдлүүдийг баримтатгаж гэрэл зураг авдаг. Ингэсний ачаар манай үйлчлүүлэгч нар тэдгээрийн даалгасан ажлыг бид мэргэжлийн шаардлагыг хангаж хийж гүйцэтгэсэн гэдэгт итгэлтэй байж чаддаг. Ачааг зөөж ачихад дарсан зурагнуудыг үйлчлүүлэгчид тэр өдөртөө багтаан илгээдэг.

 
Үүнээс гадна бид SMGS ачааны жагсаалт гэх зэрэг шаардагдах бичиг баримтуудыг бэлтгэдэг ба мөнтүүнчлэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр бараа бүтээгдэхүүнийг гаалиар гаргаж үйлчилдэг. Бараа бүтээгдэхүүнийг гаалиар гаргангуутаа бид бичиг баримтуудын хуулбаруудыг үйлчлүүлэгчид цахилгаан шуудангаар илгээдэг.

 

Үүнээс гадна, бид вагонуудыг хянаж байдаг ба үйлчлүүлэгчид өдөр бүр түүний ачаа ачигдсан вагон хаана байгаа талаар мэдэгддэг. Вагон зорьсон өртөөндөө яг хэзээ очих он сар өдрийг бид тодорхойлж хэлэх боломжтой.

Бид Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг бид чин сэтгэлээсээ урьж байна.

ШУУРХАЙ ХОЛБОО БАРИХ

JANSTAR

15-282 Białystok
ul. Piękna 1 lok. 207
Утас/Факс 85 741 10 06
Гар утас. 501 554 383  

biuro@janstar.pl
Piotrek
Janstar

Aby żyć

~ copyright © 2009-2017 Janstar ~ idea, gfx & code by D3Studio ~ all rights reserved ~ 92610 / 4 / 2